НББСШУБХ-ны ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн тав дахь удаагийн хуралдаан болов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа ажлын дэд хэсгийн хуралдааныг удирдаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, тус газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хууль сахиулах их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрхлэгч Г.Оюунболд, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн нар болон Байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцлоо.
Ажлын дэд хэсгийн гишүүд Хүүхдийн хамгааллын тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцлээ. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн экспертийн алба болон иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн талаар ирүүлсэн санал зөвлөмж төсөлд хэрхэн тусгагдсан тухай ярилцаж, саналын томьёоллыг эцэслэн боловсруулж, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар болов.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ