Ж.Батзандан: Улс төрчид тэтгэвэрт гарахаараа цэцэд очдог

Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг дуусч санал хураалт явлаа. Хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ингэснээр Цэцийн гишүүд 65 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.
e5b8bc1404c3e39fbig
Ц.Нямдорж: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор, хонзонгийн зорилгоор өөрчлөх гээд байгааг гайхаж байна. Надад тэр гишүүдийг хамгаалаад байх шаардлагагүй. Үндсэн хуулийг манаж байх тогтвортой байх ёстой гэж үзсэн учраас л нарийн тэтгэврийн нас тогтоож өгөөгүй юм. Харамсалтай нь янз бүрийн шалтгаан гараад асуудал үүсчихлээ. Байнга ялагч байх гэж хийсэн юм олон жилийн дараа эргээд мөндөр болж буудаг юм байна.Муу юм хийвэл эргээд тодорхой хугацааны дараа эргээд өөр дээр чинь бууна шүү гэдгийг битгий мартаарай. Ерөнхий шүүгч, прокурорыг хугацаанаас нь өмнө явуулсан. Одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг явуулах гэж байна. Зургаан жилийн хугацаагаар томилдог гэж шүүмжлээд байх юм. Энэ чинь Үндсэн хуульд байгаа биз дээ. Тэнд сууж байгаа хүмүүсийн буруу биш шүү дээ. Элдэв ёс бусын аргаар халдахгүй байгаасай гэж хүсье. Улс төрөөс ангид байх албан тушаалтнууд улс төрийн эргэлтэд татагдан орж улс төрийн шийдвэр гаргах асуудал үүсээд байна. Дотроо тооцоо бодоод байгаа хүмүүс бодоорой. Хуулийн талаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн талаар хамгийн хатуу үг хэлэх хүн нь би. Гэхдээ би юм хэлэхгүй.
f5a8e2ac0ef0ce74big
Х.Тэмүүжин: Хувийн атгаг бодол санаагаар хууль санаачилж болохгүй. Цэц эрх мэдэл хуваарилалт болон эрхзүйн орчныг Монголд хөгжүүлэх түүчээ байгаасай гэж хүсдэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг шүүгчидтэй адилхан ёсзүйтэй байгаасай гэж хүсдэг.

Ц.Нямдорж сайд өөрийн хувийн туршлага дээр үндэслэж ярьж байх шиг байна. Маш олон хүмүүсийг ажилгүй болгож байсан хүн та. Би энэ хүн шиг дотроо хар тээж явдаг хүн биш. Зүгээр л Үндсэн хуулийн шүүхийн байдаг жирийн стандартыг оруулж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн гарч байгаа шийдвэрт өөр байр суурьтай бол тусгай санал бичдэг. Гэтэл тэр тусгай саналаа протоколд бичдэг. Гэтэл тэр нь хаалттай байдаг. Гэтэл бусад улс оронд шүүгч бүр нь өөрийн саналаа ил тод хэлж, нэг асуудлыг бүх талаас нь ханддаг. Үүнийг л ил тод болгоё.
b28cb4f943960a43big

Д.Ганбат: Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Яагаад 570 байгааг мэдэхгүй юм. Шалгалтын хэсэгт би байсан. 570 гэж би хараагүй. Г.Уянга харин 570 гээд харчихсан юм билээ. Зарим орнуудад бүх насаараа ажилладаг юм билээ. Харин манайд тийм биш. Хуульд зургаан жил ажиллана гээд оруулчихсан. Татаж унагах гээд байгаа юм биш. Төрийн албаны хуулийн дагуу явна.

Ж.Батзандан: Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Үндсэн хуулийн манаачаа томилсон нь том алхам байсан. Гэхдээ 20 гаруй жилийн дараа бид өнгөрсөн үеэ эргэн харж юун дээр алдав гэдгээ харж байх учиртай. Тэрний нэг нь Үндсэн хуулийн цэц. Ц.Нямдорж даргатай ажлын хэсгийнхэн маш тодорхой дүгнэлт гаргасан. Тэд дүгнэлтээ гаргахдаа Цэц ажлаа хийж чадахгүй байна, хараат бус байна, авлигад идэгдсэн гэж үзсэн. Би ажлын хэсгийнхэнтэй санал нэг байна. Дордуулсан долоон заалт дээр Үндсэн хуулийн цэц ганхаж байсныг мэднэ. Өрийн босгыг Цэц өөрчилснийг хараад гутарсан. Цагаан суварга дээр авлигад идэгдсэн гэдгээ харуулсан. Төрийн эсрэг ч биш монголын ард түмний эсрэг болсон юм билээ.

Улстөрчид тэтгэвэрт гарахаараа Цэцэд очдог. Гэртээ сууж чадахгүй болохоор тэд Цэцэд очдог. Тиймээс 65 насыг дэмжиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ