“Хар жагсаалт”-ын "Хар сонин" гарчээ

Монголын Залуучуудын Холбооноос улстөрдсонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалт гаргах тухай яригдаж байсан. Олон сар дуншсан хар жагсаалт бүхий сонин өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарсан байна.
1992 оноос өнөөг хүртэл хамгийн их хэл ам дагуулж, тухайн үедээ олны анхаарал татаж байсан үйлявдлуудыг ард иргэдээр нэрлүүлж эхлэсэн нь улстөрч эрхмүүдийн уурыг барсан. Нэгэнт хар сонин хэвлэгдэн гарсан болохоор өнөө хэдэн улстөрчид бултах газаргүй биз ээ.
Иргэдийн саналаар жагсаасан тэрхүү 200 гаруй хар үйл явдалд ахин санал авч “топ” 100 хар үйл явдлыг нэрлэснээр ямар ч найраагүйгээр “ Хар жагсаалт”-д орохоор болж байх шиг байна. Тэгэхээр ард түмнийг өнөөдрийг хүртэл туйлдуулсан “гавьяатнуудын” нэр тун удахгүй тодрох нь. Тэд уг сонинг интернэтэд онлайн хэлбэрээр бас тавьсан аж.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ