Д.Тэрбишдагва: Намын даргатайгаа муудалцсан асуудал байхгүй

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ намын дарга Н.Энхбаярт өгсөн мэдээлэл өнөөдөр олон нийтийн анхаарлыг татлаа. Түүнийг намынхаа даргатай таарамж муутай байгаагаас болж ийм шийдвэр гаргасан гэж хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Намын даргатайгаа муудалцсан асуудал огт байхгүй. Хоёр дэд даргатай байх шаардлагагүй гэж л үзсэн. МАХН-ын үйл ажиллагаа одоо бүрэн жигдэрээд байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын дэд Ц.Цолмон дарга байна. Түүнчлэн нарийн бичгийн дарга нар байгаа тул намын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргалаа. Цаашдаа намын үйл ажиллагаа намаа бэхжүүлэх ажилд анхаарч ажиллана" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ