Шуурхай: Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргад томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөллөө.

Улмаар түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гишүүдийн 93.2 хувийн саналаар томиллоо. Байнгын хорооны даргаар сонгогдсон Ж.Батзандан гишүүн “Ард түмний эрхийг хамгаал” гэж Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Хуулийн хүрээнд ажлаа хийх болно. Идэвхитэй ажиллах болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ