М.Сономпилыг байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг чөлөөлж оронд нь М.Сономпилийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс М.Сономпил гишүүний нэрийг дэвшүүлсэн юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулгадаа “М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч” гэж онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ