Г.Хажидмаа: Шударга өрсөлдөе бүсгүйчүүдээ

Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган энэ сарын 18-нд Төрийн ордонд болно. Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд холбооны тэргүүнийг ч сонгох аж. Холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ажилладаг ч тэрбээр халаагаа өгөхөөр болжээ.
Холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах, З.Нарантуяа, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшжээ.
Эдгээр нэр дэвшигчдээс бид хамгийн залуу нэр дэвшигч болох Г.Хажидмааг онцлон танилцуулж байна.
Г.Хажидмаа нь:
2005 Хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй,
2007-2012 онд Нийслэлийн намын хорооны гишүүн,
2008 Төрийн удирдлагын магистр
2010 АЭХ-ны Хяналтын Хорооны гишүүн,
2013-2014 Улсын Мал Эмнэлэгийн Ариун цэврийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуй хариуцсан дэд захирал
2010-2016 Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбооны хяналтын хорооны гишүүн, "Ногоон дэлхийтэй эмэгтэйчүүд" ТББ-ын тэргүүн
2008-2012 онд ЧД-ийн ИТХ төлөөлөгч / Ардчилсан намын анхны залуу эмэгтэй төлөөлөгч /
2015 МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйч
2016 Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа манай залуу лидерүүдийн төлөөлөл юм.
"Ногоон дэлхийтэй эмэгтэйчүүд" ТББ-ын тэргүүн тэрээр Ардчилсан намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд нэр дэвшиж байгаа бүсгүйчүүддээ хандан баяр хүргэж, амжилт хүсээд фракцгүй Ардчилсан намын төлөө фракцын ятгалганд оролгүй шударга өрсөлдөхийг уриаллаа.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ