АЭХ-ны дэд тэргүүн Г.Хажидмаа: Анхан шатны хурлаа цаг тухайд нь хийх хэрэгтэй байна

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль болж, тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа сонгогдсон билээ. Харин энэ удаад бид дэд тэргүүнд сонгогдсон манай залуу шинэ үеийн төлөөлөл болсон Г.Хажидмаатай ярилцлаа.

-Танд юуны өмнө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа, их хүнд даваа байлаа. Нэр дэвшээд индэр дээр гарахад Ардчилсан намыг ялалт байгуулахад оролцсон өнцөг булан бүрээс ялалтаа энгэртээ зүүж ирсэн бүх бүсгүйчүүдээ хараад маш их баярлаж, бахархаж, сэтгэл маш их хөдөлж байсан.Надад санал өгсөн эх орны маань өнцөг булан бүрээс ирсэн ардчилсан эмэгтэйчүүдийн нийт бүсгүйчүүддээ маш их баярлалаа.

-Та фракцгүй ардчилсан намын төлөө гэж уриа гаргасан байсан. Энэ уриаг яагаад гаргах болсон юм бэ?

-Тийм ээ. Ардчилсан намын дарга болон АЗХ гээд бүгд Фракцгүй ардчилсан намыг уриалж байгаа. Тиймээс энэ намын гол түшиг тулгуур болсон эмэгтэйчүүд бид илүү их үлгэр жишээ болж фракцын эсрэг хатуу зогсож ажиллах хэрэгтэй байгаа юм. Үнэндээ манай нам ардчилал яриад байдаг хэдий ч өнөөдөр ямар байна гэхээр ардчилалыг цөөнх байхад ажиллаж байгаагүй хүмүүс намд орж фракц дагаад дарга болдог л болоод байна. Гэтэл олон жил намд явсан, олон удаагийн сонгуульд гутлын улаа эргэтэл ардчиллын төлөө тууштай тэмцсэн ч хаалганы гадна орхигдсон хүмүүс олон байна шүү дээ.

Сая хүртэл АЭХ-ны хурал дээр ажиглагдсан. Дэд тэргүүний сонгуульд үнэхээр буруу дүн гарсан. Ил санал хураалт авахад би танхимаас хамгийн их санал авахад хамгийн бага санал авлаа гэж зарласан. Гэтэл тэнд байсан бүсгүйчүүд маань эсэргүүцэж, мөн СБД-ийн Засаг даргын орлогч н.Нар-мандах эсэргүүцэн нэрээ татаж, намайг дэд тэргүүн болгосон. Энэ бол тооллогын комиссоос гарсан алдаа байх. Ийм л болохоор үнэн зүйлийн төлөө би ардчилсан намын гишүүний хувьд “фракцгүй ардчилсан намын төлөө” хэмээн эмэгтэйчүүдээ,залуучуудаа шударга өрсөлдөж, фракцгүй байхыг уриалсан юм. Энэ дашрамд н.Нар-мандах эгчдээ баярлалаа, итгэлийг ньдааж цаашдаа ажиллах болноо гэж хэлмээр байна.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөхөд таны туршлага хэр байсан бэ? Өмнө нь ийм сонгуульд орж байсан уу?

-Миний хувьд 2002 оноос одоог хүртэл Ардчилсан намд гишүүнээр, намын хорооны гишүүн, нийслэлийн намын хорооны гишүүн, 2007 ондОдоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ирээдүйтэй эмэгтэй улс төрч өргөмжлөлийг авч байсан. 2008 онд Ардчилсан намын анхны залуу эмэгтэй төлөөлөгчөөр тойргоосоо 1-рт сонгогдожбайсан. Удаа дараа намын дотоод сонгуульд оролцож байсан. Намайг намд орсон цагаас ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Б.Дэлгэрмаа ажиллаж байсан. Харин 4 жилийн өмнө Ц.Оюунгэрэл гишүүн холбооны тэргүүн болсон. Тэр үед бол би тэргүүнд өрсөлдөөгүй ээ. Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль 2007 онд болж, тэр үеэс хойш Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгууль явагдаагүй байсан юм. Үүнийг дагаад орон нутаг, аймаг, сум, дүүрэг гээд бүгд хурлаа хийгээгүй байгаа.

-Яагаад энэ дурдсан нийслэл, орон нутгийн АЭХ ньхурлаа хийхгүй байгаа юм бэ?Танай дүрэмд энэ талаар тусгасан байдаг юм уу?

-Дүрэмд мэдээж тэгж заагаагүй. Ер нь бол миний ажиглаж байгаагаар Ардчилсан нам ардчилал ярьдаг хэдий ч цаг хугацаандаа, тэр тусмаа эмэгтэйчүүдийн байгууллага маань дүрэм журмын дагуу хурлаа хийхгүй байна.Ардчилсан нам ялсан цагаас хойш анхан шатны хурлаа хийсэнгүй. Дарга нар нь ажил их байдаг юм бол хийх чин хүсэлтэй байгаа олон мянган залуучууддаа итгэл өгч чиглэлийг нь зааж ажиллуулах,ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон ардчилсан намын анхан шатны гишүүд дэмжигчиддээ мэдээлэл өгч, анхан шатны хурлаа цаг тухайд нь хийж байх хэрэгтэй байна.

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан эмэгтэйчүүдийн байгууллага орон нутгийн байгууллагатай хэр холбоотой хамтарч ажилласан бэ?

-Сая би анхан шатны хурлаа хийхгүй байна гээд дурдлаа.Дээрээ ажил хийж байгаа боловч хөл болох тулгуур нийслэл орон нутаг нь олон жил хурал хийгээгүй болохоор яг үнэндээ хамтарч ажилласан тийм юм хийсэн гэж хэлэх юм алга. Сонгуульд мэдээж бүгд санаа нийлж дээрээс өгсөн дарга нарын үүрэг чиглэлийн дагуу ажиллаж ялалтыг авчирсан.

-За баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. АЭХ-ны тэргүүний сонгуульд оролцсон бүх бүсгүйчүүддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Г.Хажидмаагийн АЭХ-нд нэр дэвшихэд тавьсан илтгэл:

Нам, төрийн бүх шатанд эмэгтэйчүүдийн

байр суурь, дуу хоолой үгүйлэгдэж байна

Чуулганы эрхэмсэг дарга, тэргүүлэгчид ээ

Эрхэмсэг журмын нөхөд өө.

Эх орныхоо өнцөг булан бүрээс эмэгтэйчүүдийн дуу хоолойг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоондоо хүргэхээр ирсэн та бүхэндээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Ардчилсан нам ялалт байгуулснаар сүүлийн 25 жил хийгдээгүй өргөн далайцтай бүтээн байгуулалт ид өрнөж байна. Архи, тамхи, авлигатайгаа тэмцэж эрс шинэчлэгдэж, дэлхийд спорт, соёл урлагаар Монголын залуучууд гайхагдах болсон тэднээр бид бахархахгүй байхын аргагүй билээ.

Монгол төр хүчирхэг байсны нууцыг эрт цагаасаа хаан төрд хатан ухааныг хослуулан уялдуулж ирсэнтэй холбон түүхчид нотолсоор ирсэн.,,

Жендерийн тухай яриа сүүлийн үед маш эрчимтэй яригдаж байна. Эрчүүдийн үг гэхээс илүү эмэгтэйчүүдийн үг бодол санааг нийгэм илүүтэйгээр хүлээж, дэмжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал одоо 11 эмэгтэй парламентад байгаа эмэгтэйчүүд маань бодлого тодорхойлох бүрэлдэхүүнд багтсанаар эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарт түлхүү анхаарч байгаа.

Харин бид илүү олон болох нөхцлийг нь бүрдүүлж өгснөөр төрийн бодлогын гадуур хаягдсан олон асуудалд нөлөөлж чадах юм.

Сайн сайхан зүйлийн хажуугаар саар зүйл бас манай намд байх болжээ.

Эмэгтэйчүүд бид алсын хараатайгаар зөв шийдвэр гаргаж хамтарч ажиллах нь хамгаас чухал байна.

Худлаа хэлж нэгнээ хөөрөгдүүлэхээ больцгоохгүй бол эрх мэдэлд хүрээд албан тушаалын араас гүйцгээж, ардах намын гигшүүдээ, эрх мэдэл авч өгсөн журмын нөхдөө мартах нь элбэг болжээ. Туршлагтай олон жил намд явсан л гэх юм. Тэр туршлагатай хүмүүс маань өнөөдөр бүгд л фракцгүй ардчилсан нам гэж хэлдэг боловч үнэн хэрэг дээрээбүгд л фракц.

Бат-Үүл дарга "яагаад нам гэж байхгүй болсон,ашиг сонирхол нь нэгдсэн хүмүүс л байгаа. Бүлэг л дээрэмчид. Одоо сүүлдээ тэр нь овог, аймаг болж хувирч байна." гэж хэлэх болов. Аргаа барсан хүний үг юм уу гэж бодогдмоор.

Бид цөөнх байхдаа анхан шатны хурлаа хурал шиг хийдэг ардчилалтай нам байсан бол одоо олонх болоод яагаад анхан шатны хурлаа ч хийж чадахгүй, анхдагч гишүүдээ ч тоохгүй, эрх мэдэлтэй нам дотор фракц байгуулсан дарга нартай болчихов оо.

Бид ийм ардчилалыг хүсээгүй шүү дээ.

Бид Олонх болсон нам:жишээлбэл нийслэлд 6 орлогч байхад бүгд эрчүүд байна бид юугаар дутсан бэ. Бид эмэгтэйчүүдийн дуу хоолгойгоор дутлаа

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо орон нутгийн анхан шатны хурлаа дүрэм журмын дагуу хийж чадахгүй байна. Аймаг орон нутаг, нийслэл, анхан шат нь хурал хийлгүй олон жил боллоо. Тэд юу хийж байна гэж энэ боломж олдсон дээр асуумаар байна аа.

бид эрх мэдлийг авч өгсөн ч нам ялсан байхад бидний төлөө дугарах нь эрх мэдэлтний сэтгэл зүтгэл дутасных байх.

Албан тушаалын араас хөөцөлдөх зөвхөн өөрийн хувийн эрх ашиг хайгчдарга тэргүүн бидэнд хэрэггүй ээ.

БИ 2008 онд ардчилсан намын анхны залуу эмэгтэй төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Бидэнд боломжийг нь олговол эмэгтэйчүүд бид чинь итгэл алдахгүй зүтгэж чаддаг юм.

Хатуу үг сонсоод хоолой нь зангирдаг эрчүүдийг бодвол халуунд халж, хүйтэнд хөрч сурсан монгол бүсгүйчүүд улс төрийн хат байтугай амьдралын хатаараа дэлхийд ч танигдахцаг хэдийнээ ирсэн байна.

Дэлхийн эдийн засагчдын хийсэн удаа дараагийн судалгаагаар:тухайн улс орны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх квот тогтоох нь улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай хүртээмжтэй хуваарилахад тун их нэмэртэй байх арга зам гэдгийгнотолжээ.

Харин эмэгтэйчүүдэд тогтоосон квот монголын улс төрд бодитоор хэрэгжиж,парламент дахь эрчүүд эмэгтэйчүүдийн харьцаанд бага ч гэсэн өөрчлөлт хийвэл монголын нийгмийн амьдрал бодитой сайжрах юм.

Харин шийдвэрт ямар арга замаар нөлөөлөх вэ? Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдвол би юуг өөрөөр хийж чадах вэ?

Бидэнд маш сайн боловсон хүчин байна, тэд бол та нар, олон мянган эмэгтэйчүүд .

1. Юуны өмнө хийх өөрчлөлт бол төрийн бодлогын агуулгад эмэгтэйчүүдийн болон залуучуудын байр суурийг эрс нэмэгдүүлэх явдал. Энэ чиглэлээр олон улсад болон бусад эмэгтэйчүүдийн байгууллагтай хамтарч ойрын жилүүдэд багтан ардчилсан арга технологид сургах.

УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хууль, Улс төрийн Намуудын тухайхууль, Намын дотоод дүрэм, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотыг нэмэгдүүлэх, квотыгхадгалах эрх зүйн орчноор баталгаажуулж өгөх хэрэгтэй байна.

2.Бидний хамгийн гол ажил. Нэр дэвших эмэгтэйчүүдийг нийгэмд таниулах асуудлыг системтэй зохион байгуулах.

3. Бүх шатны эмэгтэйчүүдийн байгууллагуудыг цаг тухайд нь хуралдуулж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсч, санал бодолыг нь хуваалцан, эрх хэмжээний хүрээнд туслаж дэмжиж байх.

4. Монгол улсад хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа айл өрх олон байна. Бид хүүхдийн мөнгийг яагаад өсгөж болохгүй гэж.

Эцэст нь туршлагатай эмэгтэйчүүд, залуучууд бид хүлээн зөвшөөрөгдөхийг хүлээлгүй, улс төр гэдэг хатуу талбар луу нэг нэгээрээ гаргасан зориг тэвчээрээс ч илүү амжилтанд хүргэж чадах зохион байгуулалт байгаа болхоор энэхүү санаагтус тус дэвшүүлж байна.

Монголын эмэтэйчүүд ард түмнийхээ зовлон, жаргалыг үүрэлцэж, улсынхаа түүхэн замналын хүнд эгзэгтэй үед ч шантрашгүй зүтгэж ирсэн.

Монголын эзэнт гүрний үеэс эдүгээг хүртэл Хатан зоригт үйлс гавъяагаараа мөнхөрсөн үе үеийн алдар цуутай эмэгтэйчүүдээрээ бид бахархадаг билээ.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ