АН-ын ҮЗХ хуралдаагүй

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар хуралдаан өчигдөр орой 17.00 цагаас Төрийн ордны Их танхимд эхлэхээр товлосон ч оройн 19.00 цагийн үед тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм.
Шалтгаанаа тайлбарлахдаа генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнөөдөр бид ҮЗХ-ны хурал хийж дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь илүү тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын асуудал, Монголын хөгжлийн асуудал. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал болсон” хэмээжээ. ҮЗХ-ны 228 гишүүнээс 70 орчим нь цуглараад ийнхүү тарсан бололтой.
Б.Ягаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ