Засгийн газрыг огцруулах эсэхийг баасан гаригт шийднэ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огруулах эсэх асуудлыг ирэх баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх тов гарсан байна. Энэ долоо хоногийн пүрэв гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан билээ. Тус засварлагааны хугацаа ирэх пүрэв гаригт дуусгавар болж байнгын хороогоор асуудлыг шийдэх тул ирэх баасан гаригт Ч.Сайханбилэгийн ЗГ-ыг унагах, аврах эсэхийг эцэслэн шийдэх юм.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ