ҮХЦ Ерөнхийлөгчид ханджээ

УИХ-аас саяхан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульдөөрчлөлт оруулсан юм. Гэтэл Цэцээс уг хуульд өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыгзөрчсөн хэмээн үзэж, маргаан үүсгэсэн.
Ингээд хоёр дугаар сарын эхээр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр бэлтгэж байгаа билээ.Тэгвэл үүнтэй холбоотойгоор ҮХЦ-ээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг илгээжээ.
Уг албан бичигтээ,
“Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байгаа тул холбогдох хуулиудыг хэрэглэж аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулбал Үндсэн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болох талаар сануулсан албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга, холбогдох бусад албан тушаалтан илгээсэн. Холбогдох албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж эхэлсэн, уг хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нэн даруй сольж, өөрт дуулгавартай үйлчлэх хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох үйл ажиллагааг ойрын үед явуулахаар санаархаж байна.
Иймд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаарзүйлийн 2 дахь хэсэгтзааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахинбиелүүлэхээртангарагөргөсөнМонгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьдэнэ асуудлыг анхааралдаа авчҮндсэн хуулийг хамгаалах үүднээс уг үйл явцад оролцох шаардлагатай болж байна гээд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийнзүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тодорхой хүнийг томилуулахаар УИХ-д санал болгон Монгол УлсынҮндсэн хуулийг зөрчихгүй байхыг уламжилжээ.
Г.Заяа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ