УИХ-ын гишүүн асан А.Мурат дахин гэмт хэрэгт холбогдов уу


УИХ-ын гишүүн асан А.Мурат дахин хэрэгт холбогдсон гэж эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон. Мөн өөрийн эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилсон байдаг гэж хэвлэлээр мэдээлж байсан юм.
Тиймээс иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахад виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаасан билээ.
Тэгвэл түүнийг онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон гэж эх сурвалжууд мэдээллээ. Чухам ямар хэрэгт холбогдсон нь тодорхойгүй байна. Энэ талаар бид тун удахгүй мэдээллэх болно.
Дашрамд дуулгахад А.Муратын хувьд 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байжээ.
Г.Заяа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ