ГХЯ: А.Муратын оронд н.Золжаргал гэж хүнийг томилсон

Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дарга асан А.Мурат даргаар ажиллаж байхдаа хууль бусаар виз дамлан зардаг байсан төдийгүй мөн хар тамхины хэрэгт холбоотой байж магадгүй ч гэсэн мэдээлэл байгаа юм.

Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодруулахад “А.Муратын хувьд албан ажлаа хүлээлгэж өгөөд оронд нь Золжаргал гэж хүнийг өнгөрсөн жил томилсон байгаа. Тэгэхээр түүний холбогдсон хэргийн асуудал Гадаад хэргийн яаманд хамаагүй.

Манай хууль хяналтын байгууллага өөр өөрсдийн шугамаар шалгалтаа хийгээд тэр хүний гэм буруутай, буруугүй юу гэдгийг нь тогтоогоод явах байх” гэв.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ