Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа мэдээлэл хийнэ


Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг албан тушаалаас нь огцруулах асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн билээ.
Тэгвэл уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчин УИХ-аар хэлэлцсэн гэж үзэн өнөөдөр 11:30 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Уг асуудлыг дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мөн хэлсэн билээ. Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсний дагуу ийнхүү хэлэлцжээ.
Г.Заяа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ