УИХ-ын зургаан гишүүн л хөрөнгө орлогоо мэдүүлжээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой.

Тэгвэл өнөөдрийн байдлаар АТГ-т УИХ-ын зургаан гишүүн, агентлагийн найман дарга хөрөнгө орлогоо мэдүүлээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ жилийн хувьд 109 байгууллагын 40 мянга орчим мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой юм байна.

Одоогийн байдлаар нийт мэдүүлэг гаргагчдын 40-50 хувь нь мэдүүлгээ өгөөд байна.

Хуулийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажлаас огцруулах арга хэмжээ авах хуулийн заалттай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ