Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байнгын хороо хуралдаж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар яг одоо хуралдаж эхэллээ.

Байнгын хорооын хурлын өмнө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж уг асуудал дээр илэрхийлэх байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандаж улс орны эрх ашгийг ноцтой зөрчсөн болон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзээд огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Байнгын хорооны хуралдаан нэлээдгүй ширүүхэн болж өнгөрөх төлөвтэй байна. Байнгын хорооны талаарх мэдээллийг бид эргэн шуурхай мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ