МАХН-ын нягтланг саатуулан байцаалт авчээ


Авлигын хэргээр саатуулагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба хорих ангиас захиа илгээсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр захиандаа, авлига авсан нь намын даргад өгөх гэж байсан мөнгө гэж бичсэн байдаг. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт АТГ-ын мөрдөн байцаагчид МАХН-ын байрны дотоод сүлжээг таслаж, мөрдөн байцаалт авсан гэж эх сурвалж мэдээллээ.
Мөн баттай эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж, ерөнхий нягтлан бодогч Ц-г баривчилжээ. Улмаар түүнээс байцаалт авч, шөнө сулласан гэх мэдээлэл ч байна. Дээрх захидалтай зэрэгцэн тус намын нарийн бичгийн дарга нар солигджээ. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилсон байна.
Г.Заяа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ