ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсэг хуралдаж эхэлжээ


Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж саналаа хүргүүлсэн билээ. Тэгвэл үйл явдал хурдтай өрнөж ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсэг өнөөдөр үдээс хойш хуралдаж эхэлсэн байна.
Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар томилогджээ.
Ажлын хэсэг Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс бүрдэн ажиллаж байгаа юм. Харин ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтаж байгаа ажээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ