Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар хүрэл медаль хүртлээ

Ромд болж өнгөрсөн Европын нээлттэй тэмцээний сүүлийн өдөр 70 кг-д зодоглосон ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д хүч үзсэн ОУХМ П.Лхамдэгд нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Монгол Улс тус тэмцээнд 1 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 29 орноос гуравдугаар байр эзэлсэн юм. Өчигдөр 70 кг-ын жинд Ц.Наранжаргал хүрэл медалийн төлөө Бразилийн Мария Портелатай хүч үзэж, тогуулиар ялсан бол -78 кг-ын жинд П.Лхамдэгд Хорватын Ивана Маратичийг даралтаар цэвэр ялж шагналын тавцанд гарсан байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин