Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжинэ гэв


УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг зарлах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Хоёрхон долоо хоногийн хугацаанд 24 асуудлыг хэлэлцэж амжихгүй. Ингэж хуулийг “халтуурдах” ёсгүй гэж манай намын гишүүд үзэж байгаа. Гэхдээ АН-ын гишүүд үүргээ биелүүлж ирцээ бүрдүүлбэл манай намын гишүүд чуулганы хуралдаанд оролцоход бэлэн байна. МАН-ын 26 гишүүний 22 нь өрөөндөө чуулганы ирц бүрдэхийг хүлээж байна” гэсэн юм.
-МАН-ын бүлгийн гишүүд Шадар сайдыг томилох асуудлаас болж чуулганы хуралдаанд оролцохгүй байна гэсэн мэдээлэл байна. Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудлыг дэмжиж байгаа юу?
-Шадар сайд болоод Эрүүл мэнд спортын сайдыг томилох эрх нь Засгийн газарт байгаа. Хэнийг ч өргөн мэдүүлсэн гэсэн МАН-ын бүлэг дэмжих болно. Энэхүү томилгоог яаралтай хийх хэрэгтэй.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ