Н.Энхбаярын мэдээллийг авах хүсэлтийг АТГ-т хүргүүлжээ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн газрыг нэгтгэн Бүртгэл, Статистикийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Уг хуулийн төсөлд Тахарын алба болон Статистикийн газрыг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар оруулсан байна.Мөн 2016 онд цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэдийн тооны дээд хэмжээг тогтоосон асуудал аж. 2016 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 755 байхаар тогтоосон байна. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоож 4 сая 807 мянга 207 төгрөг байх журмыг боловсруулсан байна. Уг журмыг зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд үүрэг болгожээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад тэрээр хариуллаа.

  • Цэрэгт яваагүй иргэдийн төлөх мөнгөн дүн өссөн гэж ойлгож болох уу?
  • Үгүй. Өссөн болон хассан зүйл байхгүй.
  • Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа. Уг асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
  • Хоёрдугаар сарын эхээр АТГ-руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. АТГ-аас албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ