Шударга ёс эвслийн дарга нар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар тус эвслийн бүлгээс гарах тухайгаа өнөөдөр мэдэгдсэн. Энэ асуудлаар тус бүлгийн удирдлагууд хуралджээ. Хурлаар бүлэгт найман гишүүн үлдсэн учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хууль эрх зүйн чадамжтай гэдгээ онцоллоо. Мөн тэд хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа сайд нараас аль нэгийг нь солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулсан анхны гэрээ хүчингүй болно гэжээ.
Ийнхүү МАХН болон МҮАН-ын дарга нар дараах байр суурийг хамтдаа илэрхийлж байна.
Мэдэгдэл
УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга бс эвслийи нэрийн өмнөөс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ- ЫН гишүүнээр сюнгогдсон Л.Цог. Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын ‘Шударга бс’ эвслийн бүлгээс гарах тухай мэдэгджээ
‘Шударга 6с’ эвслийг бүрдүүлж байгаа МАХН болон МҮАН-ын дарга нар дараах байр суурийг хамтдаа илэрхийлж байна. Үүнд:
1 Хэдийгээр УИХ-ын гишүүн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах зсэх шийдвэрээ өөрөв гаргах мь түүний бүрэн эрхийн асуудал мен боловч МАХН-МҮАН-ын ’Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, ГУянга нар энэ шийдвэрээ гаргахын өмнө эвсэл. намын удирдлага болон нөхөдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцолгүйгээр. улс төрийн ёс зүйн жудаггүй алхам хийж байгаад харамсаж байна
2. УИХ дахь МАХН-МҮАН-ын ‘Шударга 6с’ эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгмйг тэмдэглэж байна
3 МАХН-МҮАН-ын ‘Шударга ёсу эвсэл, тус эвсэлд багтаж байгаа улс төрийн намууд өнөөгийн хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бодлого, байр сууриа баримталсан хэвээр байгааг мэдэгдэж байна
4 Хэрэв АН болои АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН- МҮАН-ын “Шударга өси эвслийн аль нэгэн гишүүнийг солих өврнлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байна.
МАХН-ЫН ДАРГА, МАХН-МҮАН-ЫНМҮАН-ЫН ДАРГА,
“ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН ТЭРГҮҮН Н.ЭНХБАЯР ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН М.ЭНХСАЙХАН

Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ