ХЗЯ-ны сайд Д.Дорлигжав хүсэлт илгээв

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах асан эмэгтэйг саатуулах албан ёсны шийдвэрийг шүүхээс гаргаад буй. Тэгвэл энэ байдалд эгдүүцсэн Х.Баттулга гишүүн "Б.Батзаяаг таван сар гаруй мөрдөнд суулгаж, тамласан. Дөрвөн залууг бид гадаадаас Монголдоо оруулж ирж чадахгүй, интерполоор хайгаад явж байна. Энэ бүгд надтай ажиллаж байсан залуус. Эрчүүдийг нь нухчиж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна. Тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ, эрх мэдэл байхгүй" хэмээн хэлж байсан юм.
Ингээд тэрээр энэ асуудалд Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавыг анхаарлаа хандуулахыг хүсч, албан бичиг илгээсэн бол сайд ШЕЗ, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, УЕПГ, ЦЕГ-ын дарга нарт албан бичиг илгээжээ. Үүнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүсэлтийн дагуу тухайн шалгагдаж байгаа хэрэгт биечлэн хяналт тавих хүсэлтээ дурдсан байна.

Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ