НББСШУБХ-ны Ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Тус Байнгын хорооны 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон холбогдоххуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордны “333” тоот өрөөнд болов.
Байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдааныг ажлын дэд хэсгийн гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ удирдаж, референт А.Болортуяа, Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлоготөлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, Б.Энхцэцэг нар оролцлоо.
Ажлын дэд хэсгийн гишүүд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцлээ. Түүнчлэн иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн талаар ирүүлсэн санал зөвлөмж төсөлд хэрхэн тусгагдсан тухай ярилцаж, саналын томьёоллыг боловсруулж, Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар болов.
Ажлын дэд хэсгийн хуралдаан 18.00 цагт өндөрлөв.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны Ажлын алба
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ