АН-ын даргыг огцрохыг шаардлаа

Ардчилсан намын дарга З.Энхболдод дөрөвдүгээр сарын 05-ны дотор өөрийн саналаараа огцрох шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос хүргүүлж байгаа бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, энэ талаараа мэдэгдлээ.

АН одоог болтол ҮЗХ-оо хуралдуулаагүй байгаа юм. Энэ асуудалд тус холбооны гишүүд нэлээдшүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд энэ нь дотроо хагарал бутралтай байгааг илтгэж байгаа хэрэг хэмээн үзэж байна. Мөн УИХ-ын дарга баруун аймгуудад томилолттой байхдаа хийсэн мэдэгдэл нь хууль сахиулагч шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудын зарим нэг хүмүүсийн ёс суртахуунгүй үйлдлийг хэлэхдээ нэр цохож хэлэхгүй, тэнд ажиллаж байгаа ажиллагсдын нэр хүндийг унагааж, бүгдийг хамаатуулж байгаа нь ёс зүйгүй болохыг хэллээ. АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

Улаанбаатар хот

2016.03.23

Шаардлага хүргүүлэх тухай

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо өөрийн үнэт зүйл, шударга ёсны зарчмыг дээдлэн 2009 оноос улс төрийн үйл ажиллагааг ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тасралтгүй явуулсаар ирсэн билээ.

Монгол улсад хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад улс төрийн намуудын төлөвшил дотоод ардчилал чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэе. Өнөөдөр улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бидний дэмжиж, итгэж найддаг Ардчилсан намын удирдлагууд дүрмийн бус эрх зүйн чадамжгүй байгааг Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.8.1 заалтыг зөрчиж байгаагаар нотлогдож байна.

Иймд Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд таныг өөрийн саналаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор огцрохыг шаардаж байна.


Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ