Х.Баттулгын туслах өлсгөлөн зарлаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүнийг хорьсонтой холбоотой зарим улстөрч эмэгтэйчүүдийн зүгээс акц үзүүлээд байгаа бөгөөд хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо гэсэн шүүмжлэлийг гаргах болсон. Үүнтэй холбогдуулан, цагдаагийнхан Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах өмгөөлөгчийнхөн хүсэлтийг хүлээж авч ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон.
Гэтэл Л.Түвшинжаргал өнөөдөр үдээс хойш өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэж үзэн саатуулаад байсан юм.
Н.Тунгалаг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ