МАХН-ын томилгоо

Өчигдөр МАХН-ын бага чуулган үдээс хойш хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, сүүлийн үед тус намд үүсээд байгаа асуудал болоод Г.Шийлэгдамба, Л.Цог нарын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргасан бололтой. Мөн энэ удаагийн хуралдаанаар дараах томилгоонуудыг хийсэн байна. Тодруулбал, намын дэд дарга нараар Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нарыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга нараар Д.Цогтбаатар, Б.Эрдэнэбилэгт, С.Жаргал, Н.Удвал, Б.Тулга, Г.Бямбасүрэн нарыг томилжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ