Г.Түвшинжаргал МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Г.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Гэвч энэ ажиллагааг УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ар гэрийнхэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байгаа юм. Г.Түвшинжаргал ч мөн өөрт нь тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн. Тиймээс энэ удаад тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ил захидал илгээжээ. Түүний гар бичмэлийг ШШГЕГ-ынхан цагдан хорих ангиас гаргахгүй гэсэн тул өмгөөлөгчөөрөө бичүүлж, гарын үсгээ зурсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ