О.Баасанхүү чуулганы хуралдаанд оролцохгүй байхыг уриаллаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд маргааш ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хийлээ. Чуулганы хуралдаанаар Цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байх тухай холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Шурдарга ёс эвслийн бүлгийн гишүүдийг тус хуралдаанд оролцохгүй байхыг уриаллаа. Учир нь Монголын Ногоон намын зүгээс МАХН-ынханд маргааш ээлжит бус чуулганаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхэд оролцвол ирэх сонгуульд МАХН-тай эвсэхгүй гэжээ.

Тус хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ