Ерөнхий сайд АХОБ-ны ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна.

Тэрээр өнөөдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаД.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн албанд томилогдон ажиллаж буйд Ерөнхий сайд баяр хүргээд манай улс тус банкийг үүсгэн байгуулах тухай саналыг хүлээн авч, дэмжиж ирснийг онцлолоо.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох тухай санал тавьсанбөгөөд Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сард Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ