Монголыг аврагчид сууж байна

Яг одоо Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд "Монголоо аваръя хөдөлгөөн" майхантай тайван суулт хийж байна. Тэдний хувьд тав хоногийн турш иргэдийн зүгээс санал асуулга явуулсан байгаа юм. Уг хугацаанд доорх асуулга бүхий судалгаа авчээ.
Монгол улсын эдийн засаг хямралд өртсөн үү?
Монголоо аврах цаг болсон уу?
Та улс орныхоо ирээдүйд хэр итгэлтэй амьдарч байна вэ?
Эдгээр асуултын хариу ерөнхийдөө тодорхой. Байнга яригдаж байгаа сэдэв. Тиймээс гагцхүү өнгөрсөн цагийг ухах бус ирээдүйг сэтгэх нь чухал гэдгийг хэлэх хүн ч байна. Тэгэхээр тус хөдөлгөөнийг зохион байгуулагчид Монгол Улсаа яаж аврах гэж байгаагаа, төсвийн алдагдал болон өрөө хэрхэн төлөх арга байгааг тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш өрөнд орсныг, авлигад идэгдсэн гэх мэтийг хүн бүр мэднэ. Эдгээр муу муухай бүхнээс Монголоо аврах гэж хөдөлгөөн өрнүүлж байгаа нь ойлгомжтой ч тодорхой арга хэлбэрийн мэдээллээр иргэд хомс байгаа аж. Ер нь манайхан аливаа суулт, цуглаанаас уйдаж байгаа бололтой, "зүгээр л сонгуулийн шоу" гэх хандлага бий болжээ.


Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ