Татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тавьж, Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас Монгол Улсын эмнэлэг, их, дээд сургуулиудад хандив, тусламжаар шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалуудыг өгдөг боловч тэдгээр ньтатварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж чаддаггүй байна.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлгийн, бүх шатны боловсролын, соёлын, биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагууд хандив, тусламжаа хугацаанд нь авах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Дээрх илтгэл болон санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлэхдээ, тухайлбал, гадаадын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас гадна гадаадын хувийн их, дээд сургууль,хүмүүнлэгийн байгууллагын хандив, тусламжийг энэ хуулийн үйлчлэлд хамруулах, татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг алагчлалгүйгээр, хавтгайруулахгүйгээр бодлогоор нэг мөр шийдвэрлэх, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг салбар салбараар тусад нь бус нэгтгэж иж бүрнээр, багцаар ньхэлэлцэх зэрэг санал хэлж байв.
Гишүүдийн 83.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороондшилжүүллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ