Монголын залуучууд “их цэвэрлэгээндээ” оржээ

Хаврын сар, сонгуулийн жилтэй холбоотой Монголын нийгэм дэн дун, дээр доор. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л нэгэн шинэ нам дуун хадаан мэндэлж, хуучин бууны хугархайнууд нь эвсэнэ эвсэхгүй гэж сонгуулийн шоу хийгээд амжлаа. Харин энэ үеэр Монголын Залуучуудын Холбооны залуус ч мөн адил завгүй явж байгаа сурагтай.

Сүүлийн жил гаруй хугацаанд “Хулгайчгүй Монгол”, “Хар цагаан жагсаалт” хэмээн давалгаалуулсан тэд аймаг, орон нутагт ч хүчээ авчээ. Учир нь “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байгаа бөгөөд Увс аймгаас гараагаа эхэлсэн тус уулзалт цааш 5 бүсэд үргэлжлэх гэнэ.

Өнгөрсөн хоёр өдрийн турш Увс аймгийн иргэдтэй уулзсан МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэдхэн зүйл ярьж байгаа бөгөөд “Иргэдийг сонгуулиа өгье. Сонгох сонгогдох эрхээ идэвхжүүлье. Хулгайчийг сонгохгүй байя” хэмээн иргэдийг уриалж байна. Иргэд, залуус ч энэ санаачлагыг дэмжсэн бөгөөд “Ихэнх нь энэ удаа шинэ сонголтын төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө сонгуулиа өгнө. Ямар ч намын “хулгайч” худлаа яриад ирэхэд тэднийг дахин сонгохгүй. Ёстой ганц сайн хашраая” гэж шогширч байгаа гэнэ.

Ер нь орон нутгийн уулзалтын үеэр иргэд нэлээн ууртай байжээ. “Хулгайчийг дахин сонгохгүй”, “Иргэдийнхээ төлөө ажиллахгүй мөртлөө, өөрийгөө тордоод байгаа нөхдүүдийг дахин төрд гаргахгүй”, “Монголын залуучууд их цэвэрлэгээндээ орох нь зөв. Өөр хэнд ч найдалтгүй болжээ”, “Энэ жил өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө сонгуулиа өгнө”, “Биднийг мөрөөдлөөр минь мөлхүүлж байна” гэх зэргээр саналаа хэлж бухимдлаа илэрхийлээд амжсан байна.

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Увс аймгийн иргэд, залуустай чөлөөт уулзалт хийж, зах, дэлгүүр, айл өрх, сургууль, албан байгууллагаар орж орон нутгийн амьдралтай танилцан, ахмадуудынхаа саналыг мөн сонсжээ. Энэ үеэр иргэд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд аймаг сумын хэмжээнд өөрсдөө хар жагсаалт гаргана гэдгээ ч мэдэгджээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITY (102.89.76.158)
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 08 | Хариулах