Н.Батцэрэг, М.Сономпил АН-ын харьяалалд багтлаа

Сонгууль хаяанд ирж намын гишүүнчлэл нэлээд хөдөлгөөнтэй байна. Тухайлбал, С.Ганбаатар ХҮН-д, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д, Л.Цог, Г.Уянга нар ТТЭНН-д орсон бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч МАН-д элсэх тухайгаа мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл тэдний араас МҮАН-ын гишүүд байсан Н.Батцэрэг, М.Сономпил нар намаасаа гарч АН-д элсчээ. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-д элсэж гишүүнчлэлээ сэргээн харьяалалд нь багтаж эхэлсэн байна. М.Сономпил Засгийн газарт Эрчим хүчний сайд, Н.Батцэрэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын алба хашдаг билээ.


Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ