Нийслэлд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг олгож эхэлжээ

Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцуулсан юм.
Үүнд:
- Нийслэлийн Ардчилсан нам
- Нийслэлийн Монгол Ардын нам
- Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам
- Монголын ардчилсан хөдөлгөөний нам
- Нийслэлийн Бүгд найрамдах нам
- Ард түмнээ хайрлая нам
- Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
- Монголын Социал демократ нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Монгол консерватив нам
- Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
- Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
- Хөдөлмөрийн үндэсний нам
- Иргэний зориг ногоон нам
- Иргэний хөдөлгөөний нам
Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ. Үүнд :
- Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
- Нэр дэвшигчийн жагсаалт
- Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
- Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
- Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
- Нэр дэвшигчийн намтар
- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байв.
Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм. Нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 нэр дэвшигчид сонгогчийн гарын үсэг цуглуулах маягтыг нийслэлийн Сонгуулийн хороо тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 11 хүртэл олгоно гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ