НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа өнөөдөр дуусна

Нам, эвслүүд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ сонгож, тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж, гурав хоногийн дараа нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчид холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хэрэв хуулийн хугацаандаа амжаагүй бол нэр дэвшигчийг бүртгэхгүй юм байна. Одоогоор нийслэлийн Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулаад байгаа бол нийслэлийн Монгол ардын нам хуралдаж байна.

Нам, эвсэл нь орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ. Зайлшгүй мандатын тоотой адил тооны хүнийг нэр дэвшүүлэх шаардлага тавигдахгүй юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ