17 мянган иргэн сонгууль өгөх эсэх нь тодорхойгүй байна

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Уг хуулийн хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болж байна. Урьд нь хорооноосоо хасалт хийлгэж нүүж очсон хороондоо бүртгүүлдэг байсан бол шинэ хуулиар иргэний шилжилтийг нэг талд нь бүртгэдэг байхаар тусгасан юм. Гэхдээ Иргэний бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжигдээд байгаа бөгөөд хэрвээ энэ хууль батлагдчихвал 17 мянган иргэний асуудал шийдэгдэх боломжтой болно.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ