Олимпийн оноо хаагдахад 2 тэмцээн үлдлээ

Дэлхийн чансаа ээлжит байраа солилоо. 2016 оны тавдугаар сарын 9-ний буюу өчигдрийн байдлаар МУГТ Г.Болдбаатар 2071 оноогоор тэргүүн байраа эргүүлэн авлаа. Баку-гийн Их Дуулгын өмнө 5-д байсан бол Их Дуулгад түрүүлэн 500 оноо авч ийн тэргүүлж эхэллээ.

-48 МУГТ М.Уранцэцэг 3134 оноогоор тасархай тэргүүлж байна. -57 МУГТ Д.Сумъяа 2751 оноогоор тэргүүлж байна. Ийн манай 3 гавъяат өнгөлсөөр байна.

Олимпийн оноо хаагдахад 2 тэмцээн үлдээд буй нь ирэх долоо хоногт болох Алмата-н Гранпри болон хамгийн сүүлийн, хамгийн чухал, хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг Дэлхийн мастеруудын тулаан энэ сарын 27-нд Мексик улсад болно. Түрүүлсэн тамирчин 700 оноо өвөртөлж чансаагаа ахиулах юм.

Манай улс14-н жингийн 12-т нь эрхээ аваад байна. Үлдсэн 2 тэмцээнээс эрхээ авахад бүтэн багаараа цэнгэлийн манлай Олимпод өрсөлдөх болно.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин