Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг нэмэхийг хүслээ

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон бууруулсныг зарим ТББ-ууд эсэргүүцэж төлөөллийн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна. Түүнчлэн УИХ нь ҮХЦ-ийн дүгнэлтийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт, хэсгүүдэд өөрчлөлт оруулахдаа уг дүгнэлтээс хальж, квотыг бууруулж сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байна гэж Иргэний нийгмийнхэн үзжээ.
Энэхүү асуудлаар эвсэл, сүлжээ, холбоонынийт 246 байгууллага нэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан Сонгуулийн тухай хуулийн квоттой холбоотой хэсэгт хориг тавихыг хүслээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболдод хандан дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, улс төрийн намуудад хандан УИХ болон аймаг, НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30 ба түүнээс дээш хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхийг уриалжээ.




Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ