МАН-аас НИТХ-д нэр дэвшигчид тодорчээ

Нийслэлийн МАН өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, НИТХ-д нэр дэвших 45 хүний нэрсийг тодорхой болголоо.

Намын хорооны дарга Ц.Сандуйг НИТХ-ын сонгуульд намын штабаа ахалж оролцохыг намын хамт олон нь дэмжсэн байна. Тэрээр энэ удаа салбартаа амжилт гаргасан, бодитой үйлс хийж баялаг бүтээсэн залуусаар багаа бүрдүүлж НИТХ-д сонгуульд оролцохоор болжээ.

Тухайлбал, тус намаас нийслэлд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан, Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Токиогийн технологийн их сургуулийг төгсөгч, доктор Ц.Байгалмаа, “Торгоны зам” сан, Монгол АйДи Групп” ХХК-ийн ерөнхий захирал М.Халиунбат, Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Ц.Арилдийпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан С. Мөнхчулуун, Багануур дүүргийн засаг дарга асан Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга С. Амарсайхан, НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын залуус бусад намын нэр дэвшигчтэй өрсөлдөхөөр болсон байна.

Эдгээрээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, эрэгтэй 80, эмэгтэй 20 хувь, байгаа бол 33-40 насныхан 48.9, харин 40-50 насныхан42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувьтай байгаа юм. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, Намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ–ын төлөөлөгч зургаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөлгч 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ