"Халх гол" бүтээн байгуулалтын бүс байгуулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 81 хувийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Төсөлд Дорнод аймгийн Халх голын үржил шимт газрыг төрийн мэдэлд авч, бүтээн байгуулалт хийн ХАА-н бүтээгдэхүүн гаргах зорилгоор ашиглах тухай тусгажээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү тогтоолын хүрээнд үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушаасан малчинд урамшуулал олгож байх тухай зохицуулалт хийжээ. Хоршоонд харьяалагдах малчин нь үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушаасан бол урамшуулал хүртэнэ гэж заах нь хүндрэлтэй байна гэсэн санал ирүүлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ