Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ

Офшор данстай монгол эрхмүүдийн баг хуулагдсаар, дуулиан үргэлжилсээр. Энэ удаад уг асуудлыг ӨБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан эхлүүлж, улмаар олон талын шаардлагуудаар хүчээ авч байна. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Л.Цог өчигдөр С.Баярцогтын офшор дансны эх үүсвэрийг шалгуулахаар болсон.
Мөн Монголын Залуучуудын Холбооны тэргүүн А.Мөнхбат офшор данстай хүмүүсийг бүгдийг “Хар жагсаалт”-д оруулна гэсэн албан бичгийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хүргүүлсэн байгаа юм. Үүнийг залгаад өнөөдөр UB PALACE-д Босоо Хөх Монгол ТББ, Эвлэн мандуулах хүчнээс Эх орончдын анхдугаар чуулган хийж, Монголын Офшор данстангуудыг зарлаж, 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэхгүй байх шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намуудын дарга нарт хүргүүлэхээр болжээ. Ийнхүү офшорчдын эсрэг олон талын эсэргүүцэл үргэлжилж байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ