‘’Бие даагчдын үндэсний анхдугаар хурилдай’’ болно

Өнөөдөр морин цагт Төр хурхт Эвлэн мандуулах хүч, Бие даагч иргэдийн холбоо хамтран ‘’Бие даагчдын үндэсний анхдугаар хурилдай’’-г зохион байгуулна. Энэхүү хурилдайд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж оролцохоор бүртгүүлсэн 50 орчим хүмүүсийг оролцуулахаар урьжээ. Анхдугаар хурилдайгаар өнөөгийн тулгамдсан асуудлаа хэлэлцэхээс гадна ЭМХ болон нэр бүхий бие даагчид ‘’Нэр дэвшигчдийн ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ’’-нд гарын үсэг зурж, ‘’Төр хурахын тунхаглал’’ гаргах юм байна.
Эвлэн мандуулах хүч бодлого боловсруулах ажлын хүрээнд Монголын төр өнө мөнхөд цэвэр ариун оршин тогтнох, төрөө дээдэлдэг, улсынхаа эрх ашиг, түмэн олныхоо хүсэл сонирхлыг үүрд хамгаалах бат бэх суурь тогтолцоог бүрдүүлэхийг зорин, өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж, чиглэл чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулж байгаа гэнэ. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бие даагчдыг тодруулах, дэмжих ажлын хүрээнд төрийн жинхэнэ хар хүнийг олж, сурталчлан таниулж, сонгогчдын санал дэмжлэгийг авах замаар шударга, зарчимч төрийн түшээдийг тодруулахыг зорьж байгаа аж. Нийт сонгогчдын дийлэнх олонхи нь нам бусчууд, жирийн иргэд байгаагийн хувьд төрийн эрх барих Үндсэн хуулинд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэх, төр түшилцэх боломж туйлын хомс байгаа бөгөөд гажуудлыг засаж залруулахын төлөө ЭМХ-ны бодлогын баг шаргуу ажиллаж байгаа юм гэлээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ