АН-ын бүлэг 16 цаг хүртэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг томилуулах тухай Засгийн газрын саналыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн шатанд С.Ламбаагаар эрүүл мэндийн салбарыг сонгууль руу чиглүүлж, боловсон хүчнийг нааш цааш нь болгох, даалгавар өгөгдөх нь гэж хардаж байгаагаа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэллээ. Тэрээр үлдсэн нэг сарын хугацаанд юуг өөрчилнө гэж бодож байна, юу хийнэ гэж албыг авч байна. Спортын асуудал давхар багтана. Өнөө жил сонгууль, АСЕМ, олимп олон юм давхацсан, нам шахаж байгааг мэдэж байна." гэв. Харин түүний асуултад С.Ламбаа "Тусгай даалгавар ч байхгүй, хуучин ажиллаж байсан байр суурин дээрээ ажиллана. Хүндрэлтэй нөхцөлд байгаа ч эмч мэргэжилтнүүд хийдэг ажлаа хийгээд байж байгаа. Богино хугацаанд хэд, хэдэн том зорилтыг хэрэгжүүлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 10 гаруй журмыг батлуулах ёстой. Өмнө нь эхлүүлсэн байсан том ажлуудаа нэлээд явуулсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг богино хугацаанд амжуулах зорилт тавьж байна. Сонгууль бидэнд хамаагүй, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй учраас ажлаа хийнэ гэж бодож байна." гэсэн хариулт өглөө.

Асуулт асуусан гишүүдийн хувьд нэг сар үлдсэн гэдгийг нэлээд онцолж байсан бөгөөд өнгөрсөнхугацаанд Г.Шийлэгдамбын асуудал шийдэгдээгүй учир харзнах ёстой байсан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар МАН-ын бүлгийн гишүүд асуудлыг улстөржүүлж байна гээд завсарлага хүслээ. УИХ-ын дарга саналыг хүлээн авч 16 цаг хүртэл АН-ын бүлэгт завсарлага өглөө.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ