Хонг Конгтой ялтан шилжлүүлэх тухай хуулийн төслийг баталлаа

“Ялтан шилжүүлэх тухай”Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулсан бөгөөд гадаад улсад 300-аадмонгол иргэн цагдан хоригдож, 130-аад иргэн ял эдэлж байна.

Уг хэлэлцээрээр харилцах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг зохицуулжээ.

Гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлэн авах, тэдний эрхийг нь хамгаалахад анхаарахын сацуу монгол иргэдээ гэмт хэргээс ялангуяа хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх, сэрэмжлүүлэхэд анхаарах талаар гишүүд саналаа илэрхийллээ.

Түүний дараагишүүд“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийгбаталлаа.

/2013 оны тавдугаар сард ялтан шилжүүлэх тухай анхны хэлэлцээрийг үзэглэсэн./

Монголын тал 2012 онд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлсэн бөгөөд Хонконгийн тал саналыг дэмжиж гурван жилийн өмнө төслийг эцэслэн тохиролцжээ. Улмаар Хууль зүйн сайдын 2016 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт хийсэн айлчлалын үеэр хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан бөгөөд ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээрийг батлав. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

Хон Конгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байна. Гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй 2, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ