Эрүүл мэндийн салбар сайдтай боллоо

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцсэн ч АН-аас 16:00 цаг хүртэл завсарлага авсан. Ийнхүү үдээс хойшхи хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар Эрүүл мэнд спортын сайдаас Г.Шийлэгдамбыг чөлөөлөв.

С.Ламбааг Эрүүл мэнд спортын сайдаар томилсноор найман сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан эрүүл мэндийн салбар сайдтай боллоо.

УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Шинээр бүрдсэн УИХ-аас Засгийн газраа томилдог учраас С.Ламбаагийн хувьд сар орчмын хугацаанд Эрүүл мэнд спортын сайдын алба хаших болж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ