УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаандшинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, дүүрэг хороодод хийгдэж буй ажлын талаар иргэдтэй санал солилцож байна. Тэрээр Баянзүрх дүүргийн 11,12,13дугаар хорооны иргэдтэй уулзаж өөрийн 4 жилийнажлын тайлангаа тавьжээ.
Иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулж шинэ зохион байгуулалтад оруулах, Цахим газар олголтод ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангаж, бүрэн хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар хэлж,холбогдох зохицуулалтуудыгэргэж харахыг хүслээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдгээр асуудлуудыг анхааралдаа авч, иргэдийн эрх ашгийг ханган, хамгаалж ажиллана гэдгээ дуулгаад цаашид хийгдэх бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ