ИЗНН-ын дарга Мэдэгдэл гаргалаа

Иргэний Зориг Ногоон Намын дарга Ц.Ганхуяг мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд:
"Иргэний Зориг Ногоон Нам УИХ-ын сонгуульд аль нэг намыг дэмжих, эс дэмжих талаар албан ёсны байр сууриа удахгүй илэрхийлэх тул манай намын нэрийг барьж хийгдэж байгаа аливаа мэдэгдэл, үйлдэл хуурамч болохыг анхааруулж байна.
ИЗНН сонгуульд дангаар оролцох эсэх асуудлаар Улсын Дээд Шүүх ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж шийдвэрээ гаргана. Одоогийн байдлаар тус хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч ажиглагчаар оролцохоор Дээд шүүхээс зөвшөөрөл авсан байна." гэжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ