Маргааш Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар өлсгөлөн зарлана

МАХН-ын 76 нэр дэвшигчид маргаашнаас эхлэн Төрийн ордоны урд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Мөн уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс оролцох юм байна.

Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ хасуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ