Жагсаал цуглаан хийхийг зөвшөөрсөнгүй

Сонгуультай холбоотой асуудлаар МАХН-ын 76 нэр дэвшигч өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлсэн билээ. Тэд Чингисийн талбайд өлсгөлөн зарлах гэж байгаа бөгөөд харъяа дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдох хариу нь ирээгүй байгаа аж. Харин Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн жагсаал цуглааны талаарх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг тус дүүргийн Засаг даргын тамгын газраас өгчээ.
Тэдний өлсгөлөн зарлах шалтгааныг дахин сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж буйтай холбоотой аж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй учир төрийн албан тушаал хаших эрхгүй гэсэн байна. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулжээ.

Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ